fitness
  • 396 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-21

Нийтийн тээвэрт нийлүүлэх гэж байсан ногоон автобус худалдан авалтыг шалгах АН-ын ажлын хэсгээс мэдээлэл өгөв. Тус асуудлыг судлах, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой ажлын хэсэг өнгөрөгч аравдугаар сарын 29-ны өдөр байгуулагджээ.

Ардчилсан намын гишүүн Ц.Уянга “Хотын дарга Х.Нямбаатар маргаан үүссэн тул 600 автобус худалдан авах гэрээг цуцалсан гэж мэдэгдэж байгаа боловч тийм баримт, бичиг бидэнд өгөөгүй. Нийслэлийн 318 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтын гэрээнд 600 автобус худалдан авах заалт байгаа бөгөөд үүнийгээ хассан уу, эсвэл тусдаа гэрээ байгуулсан уу гэдэг мэдээллээ өгөхгүй байна.

Мөн 318 тэрбумын худалдан авалттай холбоотой асуудлыг хөөгөөд явахад хүндрэлтэй нөхцөл үүссэн учраас Ардчилсан намын удирдлагуудад санал тавиад УИХ дахь АН-ын бүлэгтэй хамтран хянан, шалгах хороо байгуулах санал тавьсан. Ингээд  гишүүд дэмжээд Хянан шалгах хороо байгуулахаар болсон.

Ингэснээр одоо явж байгаа “Нүүрсний сонсгол” шиг процесс явуулна. Ард иргэдэд нээлттэй сонсгол явуулах тогтоолын төслийг өргөн бариад батлуулах ажил хийгдэх ёстой. Гэтэл бид тогтоолоо 11 дүгээр сарын 29-нд өргөн барьсан ч одоо болтол тов нь гараагүй байна” гэлээ.


Бусад мэдээ

Д.Амарбаясгалан: МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

Д.Амарбаясгалан: МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

ЗГХЭГ-ын дарга Засгийн газрын өнөөдрийн /2024.04.10/ хуралдааны шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүү

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ХУУЛЬ, ШИЙДВЭРҮҮД

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ХУУЛЬ, ШИЙДВЭРҮҮД

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хууль, шийдвэрүүдийг багцлан хүргэж б

Ариунзул С.
Ариунзул С.