БШУЯ болон Боловсролын ерөнхий газрын шийдвэрээр арванхоёрдугаар сарын 18-ны даваа гарагаас эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэсэн. Харин энэ долоо хоногт дунд, ахлах ангийнхан цахимаар хичээллээд, сурагчдын хоёрдугаар ээлжийн амралт эхлэх юм.
Сурагчид нэгдүгээр сард дөрвөн долоо хоногийн турш амраад, нэгдүгээр сарын 29-нд гуравдугаар ээлжийн хичээл эхэлнэ.