fitness
  • 168 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-03

Энэ сарын 6-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арванхоёрдугаар сарын 3-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 01 дүгээр сарын 03-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 04, 05-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 04-нд баруун аймгуудын нутгаар, 05-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Бусад мэдээ

УРАН САЙХНЫ ГИМНАСТИКИЙН АЗИЙН ЦОМЫН АШТ БЯМБА ГАРИГТ ҮРГЭЛЖИЛНЭ

УРАН САЙХНЫ ГИМНАСТИКИЙН АЗИЙН ЦОМЫН АШТ БЯМБА ГАРИГТ ҮРГЭЛЖИЛНЭ

Уран сайхны гимнастикийн Starlit клубийн нэрэмжит "ASIAN CUP 2023" ОУ-ын нээлттэй тэмцээн өнөөдөр Ул

Үнийн өсөлтөөс шалтгаалж Шри Ланкийн иргэд хоол тэжээлийн дутагдалд оржээ

Үнийн өсөлтөөс шалтгаалж Шри Ланкийн иргэд хоол тэжээлийн дутагдалд оржээ

Шри Ланкийн эдийн засгийн хямралын гол цөм нь хоол хүнсний хангамжийн асуудал байсаар ирсэн. Иргэдий

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.