ЗГХЭГ-ын дарга Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр, УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайдын албан тушаалтай этгээдүүдийн харилцан хамаарал бүхий хүмүүс буюу эхнэр, нөхөр, төрсөн ах дүү нар тухайн хүний дээрх албан тушаал хашиж байх үед төрийн захиргааны болон төрийн өмчит компанид удирдах албан тушаал эрхлэхгүй. Мөн УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдаар ажиллаж байхдаа өөрийн болон хамаарал бүхий этгээдийнх нь компани тендер, төрийн худалдан авалтад оролцохгүй байхаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах үүргийг Ерөнхий сайд өгсөн.
Энэ үүрэг чиглэлийн дагуу ХДЗХЯ-наас хуулийн төсөл өргөн барихаар боловсруулж байна. Энэ хүрээнд:
Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн албан тушаалтнуудын ёсзүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг даруй батлуулна. Иргэд олон нийт шударга ёс, тэгш боломжийг шаардаж байна. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаандаа шударга ёс, иргэддээ тэгш боломж олгох зарчим баримталж ажиллана.
МОНГОЛЫН ТӨРД ДАРГА ГЭДЭГ АЛБАН ТУШААЛТАН АЛЬ БОЛОХ ЦӨӨН ТООТОЙ АЖИЛЛАНА
Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газар байгуулсан. Энэ байгууллага хяналт, шалгалтыг нэгдүгээрт тавихгүй. Төрөөс иргэнд үзүүлж буй үйлчилгээнд үнэлгээ хийж, үйлчилгээний чанарт анхаарал хандуулан ажиллана.
Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг төрийн бүх түвшинд явуулахаас гадна тандан судалгааны ажлыг зохион байгуулна. Хууль амьдралд хэрэгжиж байгаа эсэх, иргэн төрийн харилцаанд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлага хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг цаг тухайд нь хийхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх юм.
Газар, хэлтэс, алба гэдэг хуучны ойлголтоос төрийг ангижруулахыг хичээж байна. Энэ хэсэг, нэгжүүд нь багийн зарчмаар ажиллана гэсэн үг. Багийг дарга биш ахлагч нь удирдана. Бид дарга гэдэг албан тушаалтай хэт их эвлэрч ирсэн. Дарга эрх ямба, тусгай хангамж шаардаж ирсэн тогтолцоог халахыг хичээж байна. Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газар зургаан нэгж байгуулна. Нэгжүүдийг ахлах менежер, судлаачид удирдана. Цаашид Монголын төрд дарга албан тушаалтан аль болох цөөн тоотой ажиллана гэв.