Шинэ жилийн баяр хүн бүрийн хүсэн хүлээдэг догдлол дүүрэн мөч билээ. Аз жаргал, инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн, сайхан бүхнээр баярын ширээгээ өнгө нэмж, гэр бүлтэйгээ нэгэн оройг үдэж, угтдаг баяр бол шинэ жил мөн. Тэгвэл энэ жил баярын ширээгээ чимэх амтат жорыг уншигч тантай хуваалцаж байна.
ХИЙХ АРГА:
600мл бүлээн усанд оливын тос, зөгийн бал, исгэгч хийж сайтар хутгана. Гурилаа 2 хувааж хийхдээ давс нэмэн зуурна. Зуурмаг тань нялцгай болбол сайн. Зуурмагаа 4-5цаг орчим сайтар амраана. Зуурмагийг 6 хуваагаад дахин 1 цаг амраана. Амарсан зуурмагаа хүссэн хэлбэрт хэвлэн, элдэнэ. Зуурмаг дээр улаан лоолийн соусаа жигд түрхээд моцарелла, чеддар бяслагийг жигд тараана. Бяслаг дээрээ 40% тослог багассан 1 лааз оттоги тунаг жигд тарааж, дээр нь эрдэнэ шиш, ягаан сонгино моцарелла бяслаг, чеддар бяслаг жигд тараан тавина. Шарах шүүгээнд дээр доороос тохиргоонд 200 хэмд 15 минут жигнэнэ. Ингээд шинэ жилийн баярын ширээний эрүүл пицца бэлэн боллоо.
2. АМТАТ ӨНДӨГНИЙ ОРООМОГ
ОРЦ:
ХИЙХ АРГА:
4ш түүхий өндөг дээр орцуудыг хийж, сайтар хутгана. Зөөлөн галаар хайруулын тавгаа халаагаад, зуурмагийг жигд тараан шарна. 40% тослог багассан 1 лааз оттоги тунаны шүүсийг сайтар шавхаад, туна болон бяслагаа жигд тараан тавина. Өндгийг болгоомжтой, дөрвөлжин хэлбэртэй хуйлаад зөөлөн гал дээр шарна. Ингээд бэлэн болсон ороомгоор баярын ширээгээ чимээрэй.
3. ТУНАТАЙ ШАРВИН
ОРЦ:
ХИЙХ АРГА:
Тунаг савнаас гарган, шүүсийг нь сайтар шүүнэ. Шүүсэн туна дээр дээрх орцуудыг нэмж хийгээд сайтар хутгана. Бэлдцийг гараар хэлбэрт оруулан, хайруулын таваг дээр шаргал болтол нь шарна. Ингээд бэлэн болсон шарвинг таваглан баярын ширээнд тавихад бэлэн болно.