УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлгийн хурлдаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд, Банкны тухай хууль, дагаж мөрдөх журмыг ярилцаж дэмжлээ. Энэ сарын 1-нээс Сонгуулийн тухай хууль хэрэгжиж байгаа тул УИХ-ын гишүүдэд уг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
Үндсэн хуульд зааснаар намрын чуулган 75 хоногоос доошгүй хугацаанд хуралдах ёстой. Тэгэхээр нэгдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулган завсарлана.
Намрын чуулганаар эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, хүүхэд хамгааллын хууль, үнэт цаасны хууль, эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих чиглэлээр зэрэг хуулиудыг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Б.Баттөмөр нарын гишүүд Банкны тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан, уг хуулийг хэлэлцлээ. Банкны нэг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээ 20%-аас хэтрэхгүй байх хуулийн хэрэгжилт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад олон улсын байгууллага болон банкнуудаас хуулийн хугацааг сунгах санал тавьсан учир хуулийн хэрэгжих хугацааг 2026 он хүртэл сунгах нь зүйтэй гэж үзсэн.
Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа Сонгуулийн тухай хуулиар олон зүйлийг хориглосон учир гишүүдэд хууль зөрчихгүй байх мэдээллийг өглөө" гэв.