SORIL.EEC.MN цахим сорилын системээр суралцагчид чадварын түвшнээ тодорхойлох боломжтой талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас мэдээллээ.
ЕБС-ийн I-XII ангийн суралцагчдад зориулсан цахим сорилын систем /soril.eec.mn/-д өөрийгөө сорихыг хүссэн суралцагч бүр регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулан, Монгол хэл, Математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой юм байна.