fitness
  • 372 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-10

Явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор нийслэлийн сургууль, цэцэрлэг орчмын бүсийн явган хүний гарцанд лед гэрэл хийж эхлээд буй.

Одоогоор 75, 15, 18, 130, 32, 34, 135, 10, 26, 62, 122, 105, 107, 74, 121, 65, 162, 12, 42, 123, 31, 25, 4, 26, 29, 131, 35, 58, 71 дүгээр сургуулийн орчимд лед гэрэл хийгдэх гэж байгаа бол “Хөгжил” цогцолбор сургууль, “Ирээдүй” цогцолбор сургууль, “Өнөр” цогцолбор сургууль, 143, 153, 60, 118, 114, 130 дугаар сургууль орчмынх төлөвлөгөөнд орсон байгааг БШУЯ мэдээллээ.

Харин 2, 11, 22, 24, 50, 107-р сургууль, Баянгол дүүргийн “Оюуны эрин” цогцолбор сургууль , “Боловсрол” цогцолбор сургууль , Баянзүрх дүүргийн 44-р цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургуулийн орчмын замын гарцад лед гэрэл хийгджээ.

Нийслэлийн сургууль орчмын 102 гаруй байршилд явган хүний гарцыг лед гэрэлтэй болгох юм байна.

Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэний 379 буюу талаас илүү хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ.

Судалгаанаас үзэхэд хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацааг нь өглөө 07:00-08:00, орой 17:00-20:00 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таардаг байна.

 

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ

ЭМД-ын санд хохирол учруулсан байж болзошгүй эмийн сангуудын гэрээг түр хугацаагаар түдгэлзүүллээ

ЭМД-ын санд хохирол учруулсан байж болзошгүй эмийн сангуудын гэрээг түр хугацаагаар түдгэлзүүллээ

ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд 1 дүг

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 12.2 сая тонн нүүрс борлуулав

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 12.2 сая тонн нүүрс борлуулав

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд нийт 36 удаагийн цахим арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнийн дү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.