fitness
  • 666 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-26

Энэ сард танилцуулсан Засгийн газрын 362-р тогтоолоос шалтгаалж, 22 мянган жолооч, 6000 туслах ажилтны эрх ашгийг хөндөж буй талаар "Монгол туургатан" ачаа тээврийн холбоо ТББ өнөөдөр мэдээллээ.

"Монгол туургатан" ачаа тээврийн холбоо ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд “Цар тахлын үед ашигт малтмал, нүүрсний экспортыг таслахгүйн тулд “Бөмбөлгийн систем”-т кемп буюу нэг дор 20-иос илүүгүй хүнтэй дэд бүтцийг бий болгож, ажилласан. Тээврийн компаниуд төрөөс нэг төгрөг ч авалгүй өөрсдөөсөө нэг кемпэд дунджаар 300-500 сая төгрөгийн хөрөнгө оруулж, нийт 330 тэрбум төгрөгийг зарцуулсан. Хятад улсын өндөр шаардлагыг давж, тээвэрлэлтээ явуулсан байна. Ингэхдээ тээврийн компаниуд их хэмжээний зээлээр төсвөө хангасан тул санхүүгийн дарамтад орсон.

skip-share

Энэ онд улсын хэмжээнд 28 сая тонн нүүрс экспортолсон. 

Тус тогтоолд “Ашигт малтмалыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах уул уурхайн биржийн тогтолцооны нэгдсэн цахим системийг бий болгох” тухай тусгасан. 

Энэ тогтоолоор бол тээврийн компаниудын гэрээ байгуулах субъект нь зах зээлийн ханшаар үнээ тогтоодог байгууллага биш төр болох юм. Тухайн салбарт үйл ажиллагаагаа явуулж, амьдралаа залгуулж буй хэдэн мянган хүнээс санал авалгүйгээр гэнэт л ийм шийдвэр гаргаж, танилцуулсан. 

Тендер зарлаж, шалгарсан компаниудтай “Эрдэнэс Тавантолгой” ХК тээврийн хариуцлагын гэрээ байгуулж ажиллана. Гол нь энэ тендерт тэнцэх компани ховор. Хятад улсын хөрөнгө оруулалттай, багадаа 600 мянга гаруй хувийн машинтай, ямар нэг зээлийн өргүй бол тендерт шалгарна. 

Үүнээс нь харахад эх орондоо үйл ажиллагаагаа явуулж аж ахуй нэгжүүдээ дэмжихгүй, гаднын компаниудад хандсан ажил болох юм. Өөрөөр хэлбэл нүүрс худалдан авагч талд илт давуу байдал үүсгэж байна” гэв.

Мөн тэд “Энэ тогтоолыг бүрэн эсэргүүцээгүй. Тээврийн зах зээлийг чөлөөт хэвээр нь үлдээх хэрэгтэй. Нүүрсний зах зээлийг тээвэрлэлттэй нэгтгэхгүй байхыг шаардаж байна” гэж онцоллоо.

"Монгол туургатан" ачаа тээврийн холбоо ТББ-ын тэргүүн Б.Бямбагэрэл “Энэ тогтоолыг баталснаар 22 мянган жолооч ажилгүй болж, 300 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа зогсооход хүрнэ.

Тэд бүгд төрөөс гаргасан шийдвэрт итгээд, “Бөмбөлгийн систем” тогтвортой үргэлжилнэ гэж бодсон учраас өөрсдөдөө байгаа бүх зүйлээ барьцаалаад ажилласан.

Ингээд та бүхний үүсгэсэн бөмбөлөг буюу кемп тэнцлээ, шаардлага хангалаа гэж мэдэгдээд хоёр хоноод л энэ систем үргэлжлэхгүй гэсэн мэдэгдэл ирсэн. Ингэснээр бүх жолооч ажилгүй болно эсвэл жолоочдын цалин тав дахин буурах тооцоолол байна. Цаашлаад манай улсын экспорт ч тасалдах магадлалтай.

Тийм учраас энэ тогтоолоо дахин бодолцож, энэ салбарт ажилладаг, мэргэжлийн хүмүүсийг ажлын хэсэгт оруулж өгөөсэй гэж хүсэж байна. Нүүрс худалдан авч байгаа том газрын хувийн тээврийн компанийг тендерт ялах боломж байхгүй” гэв.

Төрөөс гаргаж буй шийдвэрүүд долоо хоног эсвэл ганцхан сарын хугацаатай байж болохгүй гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид хэллэ

Бусад мэдээ

“Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуультай холбоотой асуудлаар мэдээлнэ

“Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуультай холбоотой асуудлаар мэдээлнэ

Төрийн ордонд10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Спортын төв ордны замын эсрэг талд

Ариунзул С.
Ариунзул С.