fitness
  • 616 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-26

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүнг энэ оны есдүгээр сард танилцуулж байв

Тухайн үед 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдож, 2,000 бичиг баримт сэжигтэй байгааг албаны эх сурвалжууд мэдээлсэн. 

Иймд Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар энэ сарын 15-нд Хамтарсан албан даалгавар гаргажээ. 

Үүгээр "Хуурамч дипломтой нь батлагдсан нэр бүхий сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг даруй чөлөөлөх албан даалгаврыг тухайн харьяаллын засаг дарга нарт өгсөн" хэмээн сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа бичсэн байна. Мөн хуурамч дипломын шалгалтад ороогүй, материалыг нь заасан хугацаанд ирүүлээгүй сургууль, албан тушаалтнуудад хугацаатай үүрэг өгчээ.

Түүнчлэн 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн төгсөгчдийн дипломыг блокчейн технологид суурилан баталгаажуулж, боловсролын бүх шатны сургалтын байгууллагад багшийг ажилд томилохдоо түүнийг ашигладаг болох чиглэлээр холбогдох мэдээллийн системд хөгжүүлэлт хийх, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг тусгасан байна. 

Хуурамч дипломын шалгалтын талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Манай яамнаас мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран энэ оны гуравдугаар сараас эхлэн зургаан сарын турш шалгаж нягталсан.

Энэ асуудлыг шалгах үеэр үйл ажиллагааг нь зогсоох, шалгалтын ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүсийг дарамтлах, яаман дээр тусгай өрөөнд ажиллаж байсан ажлын хэсгийн компьютерын хард диск нь хоёр удаа алдагдсан.

Мөн хуурамч байж магадгүй гэсэн 400 гаруй хуурамч дипломыг цаасаар баталгаажуулсан байсан ч алга болсон. Төрийн яамнаас алдагдсан гэсэн үг.

Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай яам халдлагад өртөж бичиг баримт, компьютерын хард алдагдсан хэрэг гарсан" гэж хэлж байв. 

 

Бусад мэдээ

"Өсвөрийн байгаль хамгаалагч 2023" хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

"Өсвөрийн байгаль хамгаалагч 2023" хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

Байгаль эх дэлхийдээ хайртай хүүхэд, залууст зориулсан JUNIOR RANGERS буюу “Өсвөрийн байгаль хамгаал

ДОРНОГОВЬД "ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДОРНОГОВЬД "ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймагт “Эрчүүдийн эрүүл мэнд” өдөрлөг боллоо. Аймгийн Засаг даргын ивээл дор гуравдугаа

Ариунзул С.
Ариунзул С.