fitness
  • 473 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-17

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулж, шаардлагатай суурь судалгаа, ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189,363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг Засгийн газраас баталжээ.

Улсын тусгай хэрэгцээний газрын нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын судалгааг нарийвчлан гаргаж, Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг тооцож, санхүүжилтийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх арга хэмжээ авахыг ажил хариуцсан сайд, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгав.

 

Эх сурвалж: ЗГХМОНХГ


Бусад мэдээ

Маргааш зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна

Маргааш зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд "Ердөө 90 минут" бүх ний

Гамшиг ослын үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийлээ

Гамшиг ослын үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийлээ

Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа, эмийн үнийн өсөлтийн

Ариунзул С.
Ариунзул С.