fitness
  • 625 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-26

"Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Сайн дурын ажилтны шагнал хүртсэн тухайгаа өөрийн Фэйсбүүкээр мэдээлжээ.

Түүнд Цагаан ордноос Ерөнхийлөгч Жо Байден өөрийн гарын үсэгтэй талархлын бичиг илгээсэн бөгөөд уг захидалд "Олон нийтийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулсан танд баяр хүргэж, энэ агуу ард түмнийхээ төлөө 501 цаг зүтгэснийг тань үнэлж Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажилтны алтан шагналыг гардуулж байгаадаа баяртай байна" хэмээн бичсэн байна.

Мөн сайн дурын ажилд манлайлан ажиллаж буйд нь нийт америкчуудын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлжээ.

Тус шагналыг есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш сайн дурын ажилтнуудын идэвх зүтгэлийг үнэлж дэмжих зорилгоор анх санаачилж, жилд зуу зуун цагийг сайн дурын ажилд зарцуулсан гавьяатай хүмүүст олгож эхэлсэн байна.

Сайн дурын ажилд зарцуулсан цагаас хамааран алт, мөнгө, хүрэл, мөн 4000-аас дээш цаг зарцуулсан хүмүүст Ерөнхийлөгчийн нэрэмжит хамгийн том шагналыг хүртээдэг аж.

Эх сурвалж: Ч.Ганжавхлангийн Фэйсбүүк хаяг, Википедиа

Бусад мэдээ

Ховд аймгаас хууль бусаар заарт харх тээвэрлэж явсныг илрүүлжээ

Ховд аймгаас хууль бусаар заарт харх тээвэрлэж явсныг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албанаас энэ сарын 4-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэж /

Зайлшгүй хэрэгтэй байгаа уушги орлуулагч ECMO аппарат улсын хэмжээнд ганц ч алга

Зайлшгүй хэрэгтэй байгаа уушги орлуулагч ECMO аппарат улсын хэмжээнд ганц ч алга

Шинэ коронавирусийн өвөрмөц эмчилгээ хараахан гараагүй байгаа ч өнөөдрийн байдлаар халдвар авсан 171

Ариунзул С.
Ариунзул С.