fitness
  • 528 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-26

Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-аас энэ онд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулсан юм. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат "Бид зорчигч, жолооч руу чиглэсэн арван төрлийн арга хэмжээг энэ онд зохион байгууллаа.

Тухайлбал, "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" арга хэмжээг улсын хэмжээнд зургаадугаар сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 15-ныг хүртэл 45 хоногийн хугацаанд зохион байгуулсан. Үүний үр дүнг 2019 онтой харьцуулахад,

  • Бүртгэгдсэн зам тээврийн осол 5.7%
  • Нас баралт 5.7%
  • Гэмтэл 18.1%
  • Хүүхэд өртсөн осол 5.5%-аар тус тус буурсан.

Коронавирусийн үед хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байсан учраас 2019 онтой харьцуулж дүгнэхэд ийм үр дүнтэй гарсан" гэлээ. 

Мөн тэрбээр "Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд заасны дагуу цагдаагийн алба хаагчид ил болон далд хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. Ялангуяа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчилд голлон анхаарч байна.

Шөнийн 22:00-03:00 цаг хүртэл хугацаанд нэг өдөрт 577 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Нэг удаагийн шалгалтаар ийм зөрчил илэрсэн гэсэн үг. Үүнээс гадна цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаас гадуур хэчнээн мянган жолооч энэ төрлийн зөрчил гаргаж, бусдын амь насанд заналхийлж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулдаг" гэдгийг хэлэв. 

Бусад мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. /2023.12.7/Өнөөдөр чуулганы ирц 61.1 хувь байв.

Д.Амарбаясгалан: Нэг нь Ерөнхий сайдаас бууж нөгөө нь Ерөнхий сайд болох үеийн төлөөлөл бид биш

Д.Амарбаясгалан: Нэг нь Ерөнхий сайдаас бууж нөгөө нь Ерөнхий сайд болох үеийн төлөөлөл бид биш

Д.Амарбаясгалан: мБидэнд эрх мэдэл, албан тушаалын төлөө хагаралдаж, тэмцэлдэх ямар ч шалтгаан байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Ариунзул С.
Ариунзул С.