fitness
  • 281 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-19

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Дундговь, Дорноговийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Дундговийн өмнөд, Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:                                                                                                                                                       Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. -15...-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. -18...-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. -17...-19 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -19 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Бусад мэдээ

НӨАТ-ын сугалааны азтан Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтан Лхагва гарагт тодорно

"НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт /2023.03.22/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны

Хилийн боомтуудын долоодугаар сард ажиллах цагийн хуваарь

Хилийн боомтуудын долоодугаар сард ажиллах цагийн хуваарь

Монгол Улсын хилийн боомтуудын долоодугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.