fitness
  • 570 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-27

БНХАУ-ын эрх баригчид коронавирусийн халдварын хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлэхээр болжээ. Тодруулбал ирэх нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус улсын хилээр нэвтэрсэн иргэдийг хилээр нэвтэрсний дараах нэгдсэн шинжилгээ, төвлөрсөн тусгаарлалтын арга хэмжээнд хамруулахгүй, цуцлахаар болсон аж. Энэ тухай даваа гарагт Хятадын төв телевиз орон нутгийн эрх баригчдаас иш татан мэдээлэв.

"БНХАУ-д ирэх иргэд 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг бөглөхдөө Элчин сайдын яам, консулын газраас эрүүл мэндийн ногоон код шаардахгүйгээр БНХАУ-д чөлөөтэй нэвтрэх боломжтой" гэж мэдэгджээ.

Хятадын эрх баригчид коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оноос эхлэн тусгаарлалтын хатуу бодлого баримталж ирсэн билээ. Тус улс руу зорчиж буй иргэд зочид буудалд 21, гэртээ хоног зайлшгүй тусгаарлагдах шаардлагатай байсан. Өдгөө тусгаарлалтын хугацааг тав хоног болгон багасгаад буй. Тэгвэл шинэ журмаар ирэх оноос Хятад улс руу зорчих иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй болох нь. 

Бусад мэдээ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.03.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Үнэт ц

"Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хурал болно

"Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хурал болно

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулж ирсэн “Эрдэс боловсру

Ариунзул С.
Ариунзул С.