Судалгаанд 51 сургуулийн 3,700 гаруй хүүхэд хамрагджээ.
Судалгаан дахь эрүүл мэндийн зан үйлийн чиглэлийн асуумжийн зарим үр дүнгээс дурдахад,
Сүүлийн 30 хоногт гэрт нь хангалттай хүнс байхгүй нь улмаас өлсдөг хүүхдүүд нийт хүүхдүүдийн 3.1 хувийг эзэлж байгаа бол 2.9 хувь нь сүүлийн долоо хоногт огт хүнсний ногоо идээгүй байна.
Сурагчдын 14.6 хувь нь илүүдэл жинтэй, 3 хувь нь таргалалттай байсан нь 2013 оны дүнгээс өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Амны хөндий, шүд буйлтай холбоотой шалтгаанаар хүүхдүүдийн 8 хувь нь хичээлээ тасалж байсан. Шүдээ угаах хэвшилтэй болсон ч чанаргүй байна. Гар угаалт сайжирсан ч саван хэрэглэхгүй байна зэрэг нарийн үр дүн гарчээ.
Гурав сурагч тутмын нэг нь амиа хорлох талаар бодож таван сурагч тутмын нэг нь амиа хорлохоор төлөвлөж, долоон сурагч тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийсэн байна.
Таван хүүхэд тутмын нэг нь тамхи татаж үзсэн. 54.8 хувь буюу дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татсан байна.
14 наснаасаа өмнө архи согтууруулах ундаа хэрэглэж үзсэн хүүхэд 42.3 хувьтай. Хүүхдүүд архийг бар, ресторанаас илүү өөрийн болон найз нөхдийнхөө гэрт уужээ.
Таван хүүхэд тутмын нэг нь бэлгийн харилцаанд орсон байна. 24.3 хувь нь буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь 14 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон байна.
Хүүхдүүдийн нөхөн үржихүйн Ээж аав чинь чиний хаагуур явж байгаа, ямар дүнтэй суралцаж байгаа эсэхийг сонирхдог уу гэх асуултад 60 хувь нь ерөөсөө сонирхдоггүй гэж хариулжээ.
Энэ талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн захирал С.Өнөрсайхан "Ирээдүйд монгол улсын хүн амыг бүрдүүлэх хүүхдүүдийн дундах эрүүл ахуйн хэвшил муу байна. Хүүхдүүд архи, согтууруулах ундааг гэртээ ууж байгаа нь дийлэнхийнх нь эцэг эхчүүд анхаарал халамж тавьдаггүй гэсэн хариулттай таарч байна.
Хүүхдийг өсгөн хүмүүжүүлж, эрүүл мэндийн зан үйлийг нь хэвшүүлэхэд эцэг эхийн оролцоо чухал гэтэл
14 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон хүүхдүүдийн тоо олон улсын тоо хэмжээтэй харьцуулахад харьцангуй өндөр байна" гэв.