fitness
  • 334 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-30

Цагаан сарын баяр болоход ердөө арав хоног үлдлээ. Эл баярыг тэмдэглэх олон янзын соёлууд манай аймаг, ястнуудад байдаг ч сар шинийн билэгт сайн өдрүүдэд хамаатан саднаараа цуглаж, өвлийг өнөтэй давснаа хуучлах, ахмад настнаа хүндэтгэн золгох гэх нийтлэг уламжлал бий.

Мөн өнөөдрийг хүртэл Цагаан сарын баярыг тэмдэглэх арга барил хувирсаар байгаа бөгөөд орчин үеийн чиг хандлага болон уламжлалыг хослуулах нь түгээмэл болжээ. Үүний нэг нь ресторан, зочид буудал, хүлээн авах үйлчилгээний газруудад ах дүү, хамаатан саднаараа цуглаж золгох юм. Баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд эдгээр газрууд хэдийн захиалга авч эхэлжээ.

Дээрх байдлаар Цагаан сарын баяр тэмдэглэж байсан болон одоо тэмдэглэх гэж буй иргэдээс ингэж тэмдэглэхийн шалтгааныг тодруулав. Мөн ресторан, зочид буудал, хүлээн авах үйлчилгээний газруудад Цагаан сарын баяр тэмдэглэх үнийн мэдээллийг бэлтгэлээ.

С.Энхжаргал “Энэ жил анх удаа ресторанд цагаан сарын баяраа тэмдэглэх гэж байна. Сар шинийн өдрүүдэд замын түгжрэл их, эхний өдрүүдэд 2-3 айлд л очдог. Тухайн айлдаа хүндрэл учруулахаас гадна машиндаа удаан явснаас болж ядардаг. Хэрэв заавал очдог гэр бүлийнхнээрээ нэг дор баяраа тэмдэглэвэл айл бүр тусдаа ууц, тавгийн идээ засахгүй зэрэг давуу талтай гэж бодсон. Зочин бүр ирсний дараа аяга угааж, цэвэрлэгээ хийхгүй, амар. Мөн хүн бүрд бэлэг өгч, айл бүрд энэ үйлдлээ давтаад байхгүй.

Үүнээс гадна цагаан сарын баярыг тэмдэглэх байдал арай өөр чиглэл рүү шилжиж байгааг харуулахыг хүссэн. Энэ удаа зургаан айлын 80 хүн буюу хамаатнууд маань нэг дор цуглана” гэв.


Бусад мэдээ

“Нарантуул” худалдааны төвийн хойд талд авто зам болон явган хүний зам шинэчилнэ

“Нарантуул” худалдааны төвийн хойд талд авто зам болон явган хүний зам шинэчилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өчиг

Хөвсгөл аймагт энэ оны анхны бороо орлоо

Хөвсгөл аймагт энэ оны анхны бороо орлоо

Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох, Баянзүрх сумын нутгаар энэ оны анхны бороо орлоо.

Ариунзул С.
Ариунзул С.