Өнөөдрийн байдлаар Хүн ам, өрхийн мэдээллийн санд "Тусгаартогтнол" гэсэн нэртэй нэг хүн байна.
Маргааш буюу 12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр тохиож буй.
Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Тиймээс монголчуудын хувьд түүхэн чухал өдөр хэмээн үзэж, УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон юм.