fitness
  • 251 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-15

Узбекистаны Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлын (CMS COP14) үеэр Бөхөн хамгааллын салбар хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Жастин Шанти, ахлах судлаач Б.Бүүвэйбаатар, судлаач С.Болорцэцэг болон бусад судлаачид оролцжээ. 

Уг салбар хуралдааныг Бөхөн хамгаалах нийгэмлэг зохион байгуулсан ба Казакстан, Киргизстан, ОХУ, Тажикстан улсын төрийн байгууллагуудын төлөөлөл, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газар (CITES),  АНУ-ын Загас, Зэрлэг Амьтан Судлах Алба (USFWS), Бөхөн Хамгаалах Холбоо (SCA), Алтан Далай Санаачилга (ADI), Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.  

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн ахлах судлаач, амьдрах орчны хөтөлбөрийн менежер Б.Бүүвэйбаатар “Монгол орны бөхөнгийн хамгаалал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьжээ. Тэрбээр илтгэлдээ “2024 онд Монгол Улсын Засгийн газраар батлуулах “Бөхөн хамгааллын стратеги төлөвлөгөө”, шугаман дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцад бөхөнгийн популяцийг хэрхэн хамгаалах, бөхөнгийн тоо толгой 2018 оноос 2023 оны хооронд 3391-ээс 15540 болтол өссөн ололт амжилт, олон улсын байгууллагууд иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дурдлаа. 

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн судлаач, менежер С.Болорцэцэг  Бөхөнгийн хууль бус худалдааг таслан зогсоох талаар иргэний нийгмийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулсан талаар илтгэл тавьж оролцлоо.

Хуралд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж, Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Олонбаатар, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаач, магистр Ч.Баярмаа нар оролцон монгол бөхөн хамгаалах талаар хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаач Ч.Баярмаагийн Бөхөн хамгааллын жижиг төслийн хүрээнд 2023 онд хийсэн бөхөнгийн идэш тэжээлийн судалгааны ажил нь хуралд оролцогчдын анхаарлыг ихэд татаж, сайшаагдан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны ажлаар үнэлэгдэж тэтгэлэгт шагналаа гардсан байна.

Байгаль хамгаалах үйлсэд гаргасан амжилтыг нь үнэлэн “Шилдэг бөхөн хамгаалагч” шагналаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн олон янз байдлын мэргэжилтэн Г.Олонбаатар шагнуулж, Монгол Улс Бөхөн хамгааллын салбар хуралдаанд амжилттай оролцсон байна. 

Бусад мэдээ

Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар зүүжээ

Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар зүүжээ

Төрийн байгууллагын машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгох ажил өнгөрсөн онд эхэлж

Дүнжингаравын уулзвараас И-Март хүртэлх замын урд болон хойд талыг хааж, засна

Дүнжингаравын уулзвараас И-Март хүртэлх замын урд болон хойд талыг хааж, засна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Нийслэл хүрээ" өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн а

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.