fitness
  • 163 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-15

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс автомашины “Азын” гэх тодотголтой улсын дугаарыг цахим дуудлага худалдаанд оруулах зөвлөмжийг өгч шийдвэрлүүлсэн.

Улмаар одоогийн байдлаар нийт 11,966 ширхэг улсын дугаараас 12.7 тэрбум төгрөг олж, Хүүхдийн төлөө санд төвлөрүүлээд байна.

“Азын” гэх 3,000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон Автотээврийн Үндэсний Төвийн зарим албан тушаалтныг шалгах явцад 1.5 тэрбум төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан үйлдэл шалгагдан шийдвэрлэгдэж байв.  

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд 2020 онд Зам Тээврийн Яаманд хоёр удаагийн зөвлөмж өгч, авлигын нөхцөл, шалтгаан бүрдүүлсэн журмыг шинэчлэн батлуулсан нь автомашины “азын” гэх дугаарыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан олгох боломжийг бүрдүүлсэн билээ.  

Ингэснээр Зам Тээврийн Хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор цахим дуудлага худалдааг зохион байгуулдаг болов. 

Өнөөдрийн байдлаар азын гэх тодотголтой улсын дугааруудын дуудлага худалдааг зохион байгуулж,

  • 2021 онд 1,998 ширхэг дугаарыг нийт 3,630,800,000 төгрөг
  • 2022 онд 2,172 ширхэг улсын дугаарыг 4,728,000,000 төгрөг
  • 2023 онд 7,796 ширхэг улсын дугаарыг 4,376,000,000 төгрөгөөр тус тус худалдаж, сүүлийн гурван жилийн байдлаар нийт 11,966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн Хүүхдийн төлөө санд шилжүүлсэн байна.

Зардлын хяналтыг эрх бүхий байгууллага хянаж, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зориулахаар журамд тусгуулсан болно.

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар 

Бусад мэдээ

"Хүчтэй салхины улмаас гал түймэр хурдтай тархаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн"

"Хүчтэй салхины улмаас гал түймэр хурдтай тархаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн"

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэх газар энэ сарын 8-ны өдрийн

НӨАТ-ын сугалааны азтанууд маргааш тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд маргааш тодорно

НӨАТ-ын сугалааны шууд тохирол маргааш буюу зургаадугаар сарын 21-ний Лхагва гарагт /2023.06.21/ 13:

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн