fitness
  • 314 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-16

Нийслэлд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-нд өдөртөө +2 градус дулаан, шөнөдөө -24 градус хүрч хүйтэрнэ. Энэ ням гарагт өдөртөө -20 градус хүрч огцом хүйтэрнэ.

Зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн долоо, наймдугаар саруудад 3-4 удаагийн гэнэтийн үер усны үзэгдэл болж, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Хур тунадас их байгаагаас голын усны түвшин болон хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэж буй хэмээн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер  Б.Жаргалан хэлэв.

Тэрээр " Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дулаарахаараа олон жилийн дунджаас 15-20 хэм дулаарч, говийн бүс нутгаар нэмэх хэмд хүрсэн.

Харин эсрэгээрээ хүйтрэхээрээ олон жилийн дунджаас 15-20 хэмээр хүйтэрч, уулархаг нутгаар -50 хэм хүрсэн үзэгдлүүд ажиглагдаж байна. Эдгээр үзэгдэл нь цаашдаа ч гэсэн ажиглагдах магадлал өндөр. Өнгөрсөн 9-12 дугаар сард орсон цасны хэмжээгээр нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч мөн адил зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Үүнтэй холбоотойгоор гэнэтийн дулаарал ажиглагдах магадлал өндөр байгаа тул шар усны үер хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд буй" гэв.

Бусад мэдээ

10 байршилд нийтийн бие засах газрыг шинээр байгуулна

10 байршилд нийтийн бие засах газрыг шинээр байгуулна

Нийслэлд бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа тул нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаард

Ажлын зараар эмэгтэйчүүд их бүртгүүлдэг ч олон хүүхэдтэй, туршлагагүйгээс болж тэнцдэггүй

Ажлын зараар эмэгтэйчүүд их бүртгүүлдэг ч олон хүүхэдтэй, туршлагагүйгээс болж тэнцдэггүй

Орчин цагийн төрийн албаны удирдах ажилтныг сургаж хөгжүүлэх тогтолцоо бүрдсэний 100 жилийн ой энэ о

Ариунзул С.
Ариунзул С.