fitness
  • 327 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-16

Өнгөрсөн онд эмэгтэй удирдлагатай эрүүл мэндийн стартап компаниудын татан төвлөрүүлсэн санхүүжүүлэлт 167 сая ам.доллар хүрч, өмнөх оноосоо 2000 гаруй хувиар өссөнийг “Bill and Melinda Gates” сангийн санхүүжүүлсэн судалгаа харууллаа.

Харин эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулсан компаниуд 52 сая ам.долларын санхүүжүүлэлт авсан нь өнгөрсөн оны нийт дүнгийн 31 хувийг эзэлжээ.

Эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулсан компаниуд 52 сая ам.долларын санхүүжилт авсан нь өнгөрсөн оны нийт дүнгийн 31 хувийг эзэлжээ

“2022 онд эмэгтэй үүсгэн байгуулагчтай компаниуд хоёр сая гаруй ам.долларын санхүүжилт авч, нийт хөрөнгө оруулалтын ердөө 1.4 хувийг эзэлж байсантай харьцуулахад энэ бол огцом өссөн дүн” хэмээн дээрх судалгаанд тодотгосон байна.

Эмэгтэйчүүд удирддаг эрүүл мэндийн технологийн компаниуд дундаас “Kasha”, “Dawi Clinics”, “Chefaa and Maisha Meds” зэрэг компаниуд 2023 онд хамгийн их санхүүжилт босгосон аж. Тухайлбал: байгуулагдаад долоон жил болж буй “Kasha” компани “B” шатны хөрөнгө оруулалтаар 21 хүртэлх сая ам.доллар босгожээ.

2023 онд энэ чиглэлийн нийт хөрөнгө оруулалтын 38 хувь нь цахим эмийн сангийн шийдэлд зориулагдсан байна. Африк тивд Нигери, Кени, Египет улсад хамгийн их хэмжээний санхүүжилт хийгдсэн аж.

Бусад мэдээ

Улсын 3-р төв эмнэлэг мэс заслын тасгаа бүрэн засварлаж, эмчилгээний хүртээмжээ нэмэгдүүлжээ

Улсын 3-р төв эмнэлэг мэс заслын тасгаа бүрэн засварлаж, эмчилгээний хүртээмжээ нэмэгдүүлжээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс засал болон Урологийн тасгийн мэс заслын өрөөнүүдийг зас

Увс аймгийн Тариалан суманд хоёр айлаас мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Увс аймгийн Тариалан суманд хоёр айлаас мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 81 дуудлага, мэд

Ариунзул С.
Ариунзул С.