Шинийн наймны өдөр дуучин Б.Бат-Энэрэл бие даасан анхны "Талархал" тоглолтынхоо үеэр Соёлын Тэргүүний Ажилтан(СТА) цол, тэмдгээр энгэрээ мялаалгасан.
Уг үйл явдлын талаар иргэд цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр буй. Үүний хариуд дуучин Б.Бат-Энэрэл өөрийн цахим хуудсаар дамжуулан "МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү" хэмээсэн билээ.