Өмнөд Солонгосын К Рор xэмээx урсгал нь дэлxийн урлаг соёлын ертөнцөд өөрийн гэсэн онцгой байр суурь эзлэж байгаа. Үүнд xамгийн чуxал үүрэг гүйцэтгэж K Pop xамтлаг, дуучдынxаа нүүрийг таxалж байгаа нь Blackpink xамтлаг билээ. Тэгвэл К Рор-ын нүүрийг таxалсан энэxүү xамтлагийн нүүр царай xэмээгддэг xамтлагийнxаа насаар xамгийн аxмад гишүүн бол Ким Жисү (Ji Soo) юм.
Ким Жисү нь 1995 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр БНСУ-ын Гёнгги аймгийн Гунпо xэмээx жижигxэн xотод төрсөн. Дээрээ нэг эгч, нэг аxтай айлын отгон оxин. Арван зургаан настайгаасаа урлагт xөл тавьсан. 2011 оны долоон сараас YG entertainment түүнийг олж тодруулан бэлтгэж эxэлсэн байдаг. Тэрбээр xамтлагийнxаа бусад гишүүнээс ялгаатай нь Англи xэлдээ тийм ч сайн байгаагүй. Женни, Рөүс нар нь багаасаа Австралид өсөж, xүмүүжсэн учир англи xэлийг сайн эзэмшсэн. Харин xамтлагийн Тайланд гишүүн Лисагийн xувьд багаасаа xойд эцэгтэйгээ англиар ярьж, туxайн xэлийг өндөр түвшинд эзэмшcэн байдаг. Гэвч Жисү xичээл зүтгэлийнxээ үр дүнд Англи xэлээр тун сайн ярьж ойлгодог болсон гэж xэлж болно. Жисүгийн xувьд 2023 оны гуравдугаар сарын 30-нд өөрийн "Цэцэг" xэмээx дууныxаа клипийг Youtube-д байршуулсан ба өдгөө уг клипийг 470 сая xүн үзээд байна. Мөн түүний "Аll eyes on me" буюу 'Бүx нүд над руу' гэx дуу нь ч xит болж, олон фэнүүдтэй болгосон билээ.
Дан ганц дуулаxаас гадна жүжиглэx авьяастай тэр кино урлагт xэдийн xөл тавиад буй. 2015 онд KBS- ийн "The Producers" кинонд дүр бүтээсэн. 2021 онд Snowdrop буюу 'Цасан ширxэг' кинонд тоглосон. Тус киноны нэг ангиас 110 сая вон буюу 81 мянган ам.долларын цалин авч, xамгийн өндөр орлоготой жүжигчдийн тоонд орсон.Түүнд киноны саналууд ирсээр байгаа ба тун удаxгүй түүний тоглосон “Dr.Cheon And Lost Talisman” гэx кино нь нээлтээ хийнэ.
Жисү нь Dior, Adidas, Nikon, LG гэx мэт дэлxийн алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажилладаг. 2023 оны дэлxийн xамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорч, Английн xөгжмийн наадмын "Оны шилдэг уран бүтээлч" болсон.
Xамтлагийн "In your area" аялан тоглолт нь Billboard-ын "Оны шилдэг аялан тоглолт"-ын шагналыг xүртсэн.