fitness
  • 199 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-24

Зудын нөхцөл байдлыг энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан байна. Энэ мэдээгээр 13 аймгийн 58 суманд төмөр болон мөсөн зудын нөхцөл үүсчээ. Хэдхэн хоногийн өмнө зургаан аймгийн 23 суманд төмөр зудтай байсан ч богино хугацаанд эрчимтэйгээр нэмэгджээ. Мөн 17 аймгийн 137 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудархуу төлөвд шилжжээ.

Цаг агаарын хувьд, өнөөдөртөө тогтуун байх бол маргааш буюу хоёрдугаар сарын 24-нд нутгийн зүүн хэсэгт хүйтний эрч бага зэрэг чангарна. 25-наас баруун аймгуудаар цас орж эхлэх ба ирэх мягмар гараг буюу 27-ны өдрөөс эхлэн нэмэгдэж зүүн болон говийн аймгуудаар цас орж, салхины хүч нэмэгдэх төлөвтэй байна.

Тиймээс энэ үеэр хол замд, тэр дундаа зүүн аймгуудад зорчих төлөвлөгөөтэй байгаа бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг сайтар сонсож, шаардлагагүй тохиолдолд замд гарахаа түр азнахыг зөвлөж байна. Энэ сарыг дуустал цас орж, хүйтрэх бөгөөд 28-29-нд баруун аймгуудаар цас орно. 

ЭХ СУРВАЛЖ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Бусад мэдээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг огцруулах өргөдөлд иргэд нэгдсээр байна   Д.Төгөлдөр  0

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг огцруулах өргөдөлд иргэд нэгдсээр байна Д.Төгөлдөр 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяа

"Инээдмийн болон хөгжимт киноны шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртлээ

"Инээдмийн болон хөгжимт киноны шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртлээ

Одоо АНУ-ын Лос-Анжелес хотноо болж буй 80 дахь "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолоос Азийн нэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.