ОБЕГ-ын байранд
11:00 цагт УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-аас хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт “Оюу толгой” компанийн ажилчдын цалинг нийтээр нь 25-30 хувиар бууруулсан талаар үндсэн ажилчид мэдээлэл хийнэ.
ГХЯ-ны Хаадын өргөө танхимд
12:00 цагт ХНХЯ, УУХҮЯ Америкийн Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг зурна.
Хангарьд ордонд
14:00 цагт Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй төр, хувийн хэвшлийн автобус баазын жолооч нар цалин нэмэх, нийгмийн хангамж сайжруулах, замын маршрут болон бусад асуудлаар НИТХ-д шаардлага хүргүүлнэ.
НЦУГ-ын хэвлэлийн өрөөнд
16:00 цагт Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цагдаагийн байгууллагад шалгагдаж буй зарим онцлог гэмт хэргийн талаарх мэдээлэл өгнө.