fitness
  • 283 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-27

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -19...-24 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -24 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Бусад мэдээ

Монгол-Японы эмнэлэгт Багшийн эрүүл мэндийг дэмжих төв ажиллаж эхэлжээ

Монгол-Японы эмнэлэгт Багшийн эрүүл мэндийг дэмжих төв ажиллаж эхэлжээ

Монгол-Японы эмнэлгийг түшиглэн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.Э

Айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад сэрэмжлүүлж байна

Айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад сэрэмжлүүлж байна

ЦУОШГ-аас өнөөдөр /2024.06.27/ Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орно гэж мэдээлж байна. Бороо орохо

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.