fitness
  • 111 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-27

“Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга-2” сэдэвт онол, практикийн ач холбогдол бүхий эрдэм шинжилгээний бүтээлийн үндэсний уралдаан болно. Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулах юм.

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран уралдааныг зарлажээ.

Шилдэг бүтээлийг эрдэм шинжилгээний өгүүлэл болон биет бүтээл гэсэн хоёр төрлөөр шалгаруулж, төрөл тус бүрээр байр эзлүүлнэ.

Эрдэм шинжилгээний бүтээлийн үндэсний уралдаанд эрдэмтэн, судлаач, судлаачдын баг, их, дээд сургуулийн оюутнууд, тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд оролцох бөгөөд бүтээлийг 2024 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл nema.dri.mn@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэх боломжтой.

Холбоо барих утас: 99039012, 80180990, 51-263543.

Бусад мэдээ

Хөвсгөл нуураас автомашины ёмкость, чиргүүл гаргаж, бохирдлыг аюулгүй болгожээ

Хөвсгөл нуураас автомашины ёмкость, чиргүүл гаргаж, бохирдлыг аюулгүй болгожээ

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг буур

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий А

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.