fitness
  • 311 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-27

Соёлын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болох нь. 

Музей бол аливаа улс орны түүх, соёлын үнэт үзмэрийг хадгалж хамгаалахын зэрэгцээ олон нийтэд үзүүлэх,  түүх, соёлоо сурталчлах, танин мэдэхүйн ач холбогдол бүхий түүхийн судалгаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэт эх сурвалж болох улс орныхоо нүүр царай болсон оюуны өргөө юм. 

Монголчууд музейгээ үндэсний дээл хувцастайгаа үзвэл өв соёлоо танин мэдэх, хүндэтгэн дээдлэх гүн гүнзгий утга агуулгатай нийцэх төгс зохицол болох мэт. 

Чингис хаан, Богд хааны ордон, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын үндэсний музейд монголчууд бидний өвөг дээдсийн энерги шингэсэн, эдэлж хэрэглэж явсан ховор нандин зүйлс хадгалагддаг. Тиймээс музей үзэхдээ зайлшгүй анхаарах зүйлс бий. Музей үзэхдээ баримтлах соёл:  

  • Зориулалтын, зөвшөөрсөн газарт гэрэл зургаа авахуулах, селфи хийх 
  • Гар утасныхаа дууг хаах эсвэл унтраах
  • Дүрс бичлэг хийхгүй байх
  • Гэрэл зураг авахгүй байх
  • Үзмэр болон шилэн хоргонд хүрэхгүй байх 
  • Хана, багана налахгүй байх
  • Чанга ярьж бусдад саад болохгүй байх
  • Ус, ундаа болон хүнсний бүтээгдэхүүн авч орохгүй байх
  • Бохь зажлахгүй байх
  • Хамт олноосоо хоцрохгүй явах
  • Хүүхдээ музей дотор гүйлгэхгүй, хөтөлж явахыг зөвлөж байна. 

Бусад мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Компанийн тухай хуулийн 62.1.7, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, Тө

Орон нутгийн замд үүссэн хунгар цасыг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна

Орон нутгийн замд үүссэн хунгар цасыг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна

Орон нутгийн авто замын нөхцөл байдлын талаар Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 2024.02.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.