fitness
  • 381 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-29

Төрийн худалдан авах ажиллагааны газраас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь “Хүслийн хад”-ыг аялал жуулчлалын цогцолбор болгон тохижуулахаар тендер зарлажээ.

Тохижилтод 1.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс гаргах юм байна.

Тендерт оролцох бол 2024 оны 03-р сарын 20-ний өдрийн 10:00 цагаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 03-р сарын 20-ний өдрийн 10:20 цагт нээх аж.

Тендерт шалгарсан компани хадан хөрсийг доргиурт алхаар ухаж явган гүүр болон замын суурь цутгах, амрах талбай, саравч угсрах, шат довжоо хийх, хөвдөг тавцан угсарч завины зогсоол байгуулах, 12 жилийн мөнгөний сав урлах зэрэг ажил гүйцэтгэх юм байна. Бүтээн байгуулалтын зураг төслийг ЭНД-ээс сонирхох боломжтой.


Бусад мэдээ

"Жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ" хэмээгээд хоёр иргэн 142 хүнийг залилжээ

"Жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ" хэмээгээд хоёр иргэн 142 хүнийг залилжээ

Жолооны үнэмлэх гаргаж өгнө хэмээгээд хоёр иргэн 142 хүнийг залилсан хэрэг гарчээ. Тодруулбал, цагда

"УБТЗ онлайн тасалбар борлуулалтыг 70 хувьд хүргэхээр зорьж байна"

"УБТЗ онлайн тасалбар борлуулалтыг 70 хувьд хүргэхээр зорьж байна"

ЗТХЯ 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдлэн, хариуцлага үр дүнг тооцох жил" болгон зарласан.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн