fitness
  • 193 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-29

Хотын дарга Х.Нямбаатар "Метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж, тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна.

ЖАЙКА-гийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатарын эдийн засгийн чадамж тэр үеэ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл өөрөөсөө шийднэ. ЖАЙКА-гийн судалгаагаар Улаанбаатарын метро ашигтай байх тооцоо гарсан.

Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжийг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө" гэсэн юм.

Японы ЖАЙКА байгууллагын боловсруулсан, метроны ТЭЗҮ-г эндээс унших боломжтой.

Төслийн хүрээнд Амгалангаас-Толгойт өртөө хүртэл 17.6 км, депо доторх зайг оруулбал 18.3 км метроны зам барина. Офицеруудын ордноос 10-р хороолол хүртэлх 6.6 км зам нь газар доогуур явна. 10-р хорооллоос ил гарч, Толгойт руу ил замаар хүрнэ. Метроны замыг газар доогуур явуулах нь ил явуулахаас 10 дахин их өртөгтэй гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнууд ч метрог ил, далд замыг хослуулан хийсэн байдаг. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн урьдчилсан ТЭЗҮ-д мөн ил, далд замтай хослуулан барихаар тусгажээ.  

Тендерийн урилгын дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703 холбоосоор нэвтэрч танилцана уу. 

Бусад мэдээ

Улаанчулуутад амьдардаг иргэдийн шүүхээр насаа тогтоолгож чадахгүй байгаа зөрчлийг арилгана

Улаанчулуутад амьдардаг иргэдийн шүүхээр насаа тогтоолгож чадахгүй байгаа зөрчлийг арилгана

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн нэгдсэн архивын хамт олон 2023 оны 05 дугаар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчиллөө

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчиллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал Засгий

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн