fitness
  • 150 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-07

Засгийн газрын тогтоолоор баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын англи хэлний боловсролыг сайжруулах хэлэлцүүлэг уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ), Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан юм.

Тус уулзалтад АНУ, Их Британи, Канад, Австрали, Энэтхэг, Франц зэрэг улсын Элчин сайд нараас гадна англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг улсууд болох Чех, Польш, Солонгос зэрэг улсын Элчин сайд нар, Энх тайвны корпус, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийг ивээх сан зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд оролцлоо.

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хөтөлбөрийн шинэчлэл, сургуулийн болон багшийн үнэлгээ, багшийн чадавх, үр дүнд суурилсан санхүүжилт, сургуулийн менежмент, цахим шилжилт зэрэг боловсролын салбарт хийгдэж буй томоохон зургаан шинэчлэлийн талаар танилцуулга хийсэн.

Мөн зөвхөн англи хэл төдийгүй Монгол Улсын ерөнхий боловсролын салбарыг олон улсын түвшинд хүргэж дэлхийд өрсөлдөхүйц монгол иргэнийг бэлдэхэд манайд хэрэгжиж эхлээд буй англи хэлний “Pearson”, математикийн “Eduten” хөтөлбөр болон цаашид хийхээр төлөвлөж буй ажил, хүрэх зорилгыг танилцууллаа.

Олон улсын төлөөлөгчид Монгол Улсын БШУЯ-наас англи хэлний мэдлэг, боловсролыг бүх нийтэд нэмэгдүүлэх хүрээнд шинийг эрэлхийлэн олон улсын боловсролын байгууллагын стандартыг нутагшуулах ажлыг эхлүүлж байгааг сайшаан, цаашид англи хэлний багш нарын чанар, тоог нэмэгдүүлэх, багш болон сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ гэж БШУЯ-наас мэдээлэв.

Бусад мэдээ

Дарханы зам халтиргаа гулгаатай байна

Дарханы зам халтиргаа гулгаатай байна

Аравдугаар сарын 30-наас эхлэн баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн а

Манай улс 2024 оны эхний хоёр сард нийт 121 улстай худалдаа хийжээ

Манай улс 2024 оны эхний хоёр сард нийт 121 улстай худалдаа хийжээ

Монгол Улс 2024 оны эхний хоёр сард нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэ

Ариунзул С.
Ариунзул С.