fitness
  • 502 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-02

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар замын хөдөлгөөнд саад учруулж, түгжрэл бий болгодог танхайчуудтай энэ оноос эхлэн ширүүхэн тэмцэх амлалтыг нүүр хуудсаараа дамжуулан илэрхийлээд байна.

Тэрбээр энэ талаараа “Энэ онд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах олон ажлуудыг бодитоор хэрэгжүүлж эхлэх болно.

Нийтийн тээврийн салбарыг 2023 онд өөд татаж цогц шийдлээр сэргээх, хот төлөвлөлтийг тодорхой болгон хуульчлах, төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулах чиглэлээр төрийн зохицуулалтын шинэ орчин бүрдүүлэх. Зам дэд бүтцийн ажлуудыг эрчимтэй хийх,  замын хөдөлгөөний танхайралтай тэмцэж, хяналт-зохицуулалтыг хүчтэй болгох. Иргэд, хувийн хэвшлийн сайн дурын оролцоо, санаачилгыг дэмжих, олон нийтийн хандлагад өөрчлөлт оруулах бодлогын зорилтуудаа хэрэгжүүлэхэд 2023 он хамгийн чухал гарааны жил.

Олон арван жил хуримтлагдан ужгирсан төвлөрөл, түгжрэлийн зовлон бэрхшээлийн эсрэг нийтээрээ хувь нэмрээ оруулж, хамтдаа үр дүн гаргацгаая” гэсэн юм.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтод автомашинаараа зорчиж байгаа 1.8 сая иргэнийг 1.5 сая болгон бууруулах бол нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн тоог 1 саяд хүргэх зорилт тавьсан юм. Энэ хүрээнд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийхээр болж, эхний хоёр сард 200 гаруй автобусыг БНХАУ-аас авахаар болсон билээ.

Парк шинэчлэлт хийснээр нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо өсч, хувийн машинаараа зорчих иргэдийн тоо буурна гэж үзэж буй.

Бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт зогсоогүй, хэвийн үргэлжилж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт зогсоогүй, хэвийн үргэлжилж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний экспортоо зогсоосон гэх мэдээлэл гарчээ. Үүнд залруулга гаргаж Ком

Нохойд хазуулж байсан эмэгтэйд туслаагүй жолооч ₮100 мянгаар торгуулав

Нохойд хазуулж байсан эмэгтэйд туслаагүй жолооч ₮100 мянгаар торгуулав

Цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн “Э” нь 5-6 нохойд хазуу

Ариунзул С.
Ариунзул С.