fitness
  • 607 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-02

Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Д.Ганболдыг томилж байсан. Тэрбээр давсны санхүүжилт болоод зарцуулалттай холбоотой зохицуулалтыг хийж чадаагүй шалтгаанаар өнгөрсөн сарын 28-нд ажлаасаа чөлөөлөгдөөд буй. Түүний оронд М.Баярааг өнөөдөр /2023.01.02/ томилжээ.

Тэрбээр “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогийн асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна.

Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүссэн. Тиймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй байгаа. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2300 тонн бодис буусан. Дүүргүүдэд бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөсөн” гэлээ.

Хотын өмнөх ерөнхий менежерийн тухайд нийт нэг тэрбум төгрөгийн давс бодисын тендер зарлах ёстой ч зарлаагүй, зохион байгуулалт хийгээгүй, хугацаа алдсан гэх асуудал үүссэн. Хотын даргын хийх ажилд гол зүйлсийн нэг нь аж ахуйн ажлууд байдаг. Ерөнхий менежер аж ахуйн ажлуудыг явуулах гол үүрэг хүлээдэг хүн. Тийм болохоор хурдтай, зохион байгуулалт сайн байх ёстойг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мөн онцолсон.

Бусад мэдээ

16 мянган төмөр замчны цалинг нэмж олгоно

16 мянган төмөр замчны цалинг нэмж олгоно

Өнгөрсөн зургадугаар сард "Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам"-ыг байгуулах тухай хэлэлцэ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин гуравдугаар улиралд 1,573,100 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэмэгджээ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин гуравдугаар улиралд 1,573,100 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэмэгджээ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны гуравдугаар улиралд 1,573.1 мянган төгрөг болж, өмнө

Ариунзул С.
Ариунзул С.