fitness
  • 430 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-21

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай шинэ барилгыг улсын комисс өчигдөр/2024.03.20/ ашиглалтад хүлээж авчээ. 

Сургуулийн барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Морин сувд констракшн" ХХК гүйцэтгэсэн байна. Барилгын ажилд улсаас 1.3 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

12 дугаар сургуулийн хуучин барилга нь 1963 онд баригдсан бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард нураасан юм.

Шинэ байртай болгохоор 2022 оны гуравдугаар сараас барилгын ажлыг эхлүүлсэн ч тус сургуулийн дунд, ахлах ангийн 3,300 гаруй хүүхэд, 165 багш ажилтан 4-5 газарт хуваагдан хичээллэж байгааг сургуулийн захирал хэлж байсан юм. Гурван жилийн дараа тэд сургуулийн шинэ байрандаа хичээллэж эхлэх нь.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг

Бусад мэдээ

10 уулзварын гэрлэн дохионы асалтын хугацааг өөрчилсөн нь үр дүнтэй байв

10 уулзварын гэрлэн дохионы асалтын хугацааг өөрчилсөн нь үр дүнтэй байв

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III” хамтарсан зохицуулах хор

Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүд

Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүд

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын парад10:00 - 11:00 цагийн Маршрут Монголын хүүхди

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн