fitness
  • 597 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-21

Лхагва гарагт 2024 оны “World Happiness Report”  буюу аз жаргалын тайланг танилцуулсан. Манай улс нийт 143 орноос 77 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн жилийнхээс 16 байр ухарсан үзүүлэлт юм. Тодруулбал Монгол Улс 2023 оны аз жаргалын тайланд 61 дүгээр байранд бичигдэж байсан.

Тэгвэл хамгийн аз жаргалтай орноор Финланд улс долоо дахь жилдээ тодорч байна.

Тус тайланг гаргахдаа тухайн орны нэг хүнд оногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, авлига зэрэг хүчин зүйлээс илүү хувь хүн өөрийн амьдралаа хэрхэн үнэлж буйгаар нь тодорхойлж гаргажээ.

Түүнчлэн 1965 оноос өмнө төрсөн хүмүүс 1980 оноос хойш төрсөн хүмүүсээс илүү аз жаргалтай амьдардгийг тогтоосон байна. 

Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 улс:

  1. Финланд
  2. Дани
  3. Исланд
  4. Швед
  5. Израил
  6. Нидерланд
  7. Норвег
  8. Люксембург
  9. Швейцар
  10. Австрали

АНУ-ын хувьд энэ жил 23 дугаарт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс долоон байр ухарсан үзүүлэлт болжээ. Харин аз жаргалын үзүүлэлтээрээ Афганистан улс хамгийн сүүлд эрэмбэлэгджээ.

Бусад мэдээ

Б.Энхболд: Хойшлуулшгүйгээр баривчлах гэх хэт өргөн зохицуулалтыг хуулиас хасаж, нарийвчлах шаардлагатай гэж үзсэн

Б.Энхболд: Хойшлуулшгүйгээр баривчлах гэх хэт өргөн зохицуулалтыг хуулиас хасаж, нарийвчлах шаардлагатай гэж үзсэн

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, цагдан хорих, шүүх

С.Батзаяа: Бидний тохижуулсан анги хүрч болохгүй үзмэр биш элэгдтэл ашиглах ном нь байгаасай

С.Батзаяа: Бидний тохижуулсан анги хүрч болохгүй үзмэр биш элэгдтэл ашиглах ном нь байгаасай

Мобиком Корпораци тэгш хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрд хүргэх зорилгоор UNICEF, Боловсролын ерөн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн