fitness
  • 320 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-22

Усны Газрын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг тус газрын дарга З.Батбаяр салбарынхан, олон нийтэд өнөөдөр танилцууллаа. 

Тэрбээр хэн, хаана, юу хийж байгаагаасаа үл хамаараад ус ашиглаж л байгаа бол байгалийн нөөц ашигласныхаа төлбөрийг төлөх ёстой гэх зарчмыг хатуу тогтооно гэдгийг онцолж байв. 

Иймд хэн, хэзээ, хэрхэн, хаана, хэдэн литр ус хэрэглэж байгааг бүгд мэддэг болгох үүднээс усны мэдээллийн нэгдсэн санг үүсгэж байгаа юм байна. 

Цаашид ewater.mn сайт дээр ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ, усны чанарын мэдээлэл гэсэн гол мэдээллүүд байршаад явах аж. 

Усны газар Монгол Улсын хэмжээнд байгаа 330,000 аж ахуйн нэгжээс 2023 онд давхардсан тоогоор ус ашиглалтын дүгнэлт 250 газарт, хаягдал усны дүгнэлт 179 компанид гаргажээ. 

"Улсын төсөвт ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар дөрөв, тавхан тэрбум төгрөгийн л орлого орж байгаа" 

Усны Газрын дарга З.Батбаяр "Дүгнэлтээ гаргаад ир, хэн гарын үсэг зурсан юм" гэж ярьдаг цаг өнгөрсөн. Нэгдсэн сангаасаа л харчхаж болохоор болсон. Аж ахуйн нэгж ус ашиглахгүй байна гэж байхгүй. Иймд ус ашиглагч болгон төлбөр төлөгч байна гэдгийг ойлгуулахын тул энэ нэгдсэн системийг ажиллуулж эхэлж байна. Голын адагт гарсан асуудлыг голын адагт нь л яриад байдаг. Эх үүсвэр нь эхэнд нь байгаа.

Гол байхгүй газарт хүртэл голтой холбоотой асуудал үүсдэг. Сая, сая жилийн голын урсацтай байсан газрыг олон жил урсац байхгүй гэж харж явсны гайгаар 2023 оны наймдугаар сарын 4-ны өдөр миний мэдэхээр сүүлийн 50 жил ус урсаагүй байсан жалган дээр ус бууж дөрвөн хүний амийг авсан. 

Ашиглагч нь төлбөр төлөгч мөн хамгаалагч нь байя. Төлбөрөө төлчихсөн учраас хамгаална. Түүнчлэн бохирдуулагч нь төлөгч байя. Улсын төсөвт ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар дөрөв, тавхан тэрбум төгрөгийн л орлого орж байгаа. Энэ нь ус бохирдуулахгүй байгаадаа биш авч чадахгүй байгаа л гэсэн үг. Энэ төлбөрийн гол зорилго нь төлбөр авах биш бохирдуулвал төлбөр төлнө шүү гэдгийг л ойлгуулах юм" гэв. 

 

Бусад мэдээ

Туулай жилийн МӨР ГАРГАХ ЗУРХАЙ ба СУУДЛЫН ЗАСАЛ

Туулай жилийн МӨР ГАРГАХ ЗУРХАЙ ба СУУДЛЫН ЗАСАЛ

Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргаснаас тухайн жилийн ө

Шинэ сайдууд тангараг өргөлөө

Шинэ сайдууд тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн