fitness
  • 198 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-03

Бүгд Найрамдах Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Тавигдах шаардлага

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
  •  Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Хөдөө аж ахуй
  • Мэдээлэл, харилцаа холбооны технологи
  • Хүрээлэн буй орчин судлал
  • Нано шинжлэх ухаан, инженерчлэл
  • Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш
  • Тусгай хэрэгцээт боловсрол
  • Биотехнологи, био-инженерчлэл
  • Хими, биологи

Бүртгэл

  • Бүртгэл 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийн 23.59 цаг хүртэл цахимаар явагдана.
  • Та бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах холбоосоор авна уу.
  • https://www.meds.gov.mn/study-abroad?category_id=12387

Бусад мэдээ

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай учраас шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай учраас шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Ирэх аравдугаар сард аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болохтой х

Найман байршилд 140 мянга гаруй мод тарьсан

Найман байршилд 140 мянга гаруй мод тарьсан

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэдийн оролцоо” хаврын бүх нийтийн мод тарих

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн