fitness
  • 765 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-08

Сэлэнгэ аймгийн нутагт бага насны хүүхдийг цагдаагийн дөрвөн алба хаагч хүчирхийлсэн гэх хэрэг гараад байгаа. Өнгөрсөн баасан гарагт нэг алба хаагчийг цагдан хорьсон бол үлдсэн гурван алба хаагчийг өчигдөр орой баривчилсан гэж эх сурвалж мэдээллээ. Тэднийг цагдан хорих эсэх шүүхийн шийдвэр өнөөдөр гарах аж. 

"Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгжээс цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэсэн мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, мөрдөн шалгаж байна. Нэр бүхий дөрвөн алба хаагчийг одоогоор албанаас чөлөөлж, албан үүргээс түдгэлзүүлсэн" болохыг ЦЕГ-аас мэдээлсэн. 

Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.

Бусад мэдээ

Монгол Улс-ОХУ-ын хооронд зорчих бүх төрлийн хөдөлгөөн хязгаарлагдахгүй

Монгол Улс-ОХУ-ын хооронд зорчих бүх төрлийн хөдөлгөөн хязгаарлагдахгүй

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, 01

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн