fitness
  • 212 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-08

Шангрилла зочид буудалд

09:00 цагт ЭМЯ, ЦХХХЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна.

МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвд

09:30 цагт Окландын их сургуулийн профессор, системийн инженер мэргэжилтэй Барбара Оакланы “Шимтэн сурахуй” номын нээлт болно.

10:00-11:30 цагт ЕБС-ийн сургалтын хэрэглэгдэхүүний менежментийн платформ хүлээлгэн өгнө. 

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд

10:00 цагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2024” арга хэмжээний нээлт болно.

Төрийн ордонд 

10:00 цагт АН-ын бүлэг хуралдана.

12:00 цагт Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо хуралдана.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Г.Ганжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэхэд хамт явсан нэр бүхий хүмүүсийг яаралтай сэжигтнээр татаж цагдан хорих шийдвэр гардуулах тухай хүсэлтийг Ерөнхийлөгч, УЕП, ЦЕГ-ын дарга нарт хандаж гаргана.

12:00 цагт "Эрдэнэс Тавантолгой"-г ард түмэнд 100 хувь өмчлүүлэх боломж байгаа тухай мэдээллийг н.Ууганбаатар, н.Цэнджав, н.Буянжаргал нарын иргэд хүргэнэ.

Сүхбаатарын дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна

11:30 цагт Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийнэ.

Бусад мэдээ

120 гаруй цэргийн алба хаагч зудын хор уршиг арилгахаар орон нутгийг зорьсон байна

120 гаруй цэргийн алба хаагч зудын хор уршиг арилгахаар орон нутгийг зорьсон байна

УОК-ын шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүссэн цас зудын гамшиг, ослын хор уршгийг

Допингийн эсрэг үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Допингийн эсрэг үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Засгийн газрын өчигдрийн /2023.08.30/ хуралдаанаар Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.