Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой байв. Харин үүнийг 2020 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 6 сая төгрөг болгон өөрчилсөн.
Энэ хуулийн заалтыг маш энгийнээр тайлбарлах гээд үзье. Та ажил хийж, танай компани хуулийн дагуу Монгол Улсын Татварын ерөнхий газарт тайлангаа хүргүүлж л байгаа бол таны цалингийн 10 хувийг ХХОАТ-т суутгаж байгаа. Хэзээ хэрэг болохыг нь мэдэхгүй ч, сар бүр цалингаасаа суутгуулаад төлөөд л байдаг, төлөөд л байдаг энэ мөнгөнөөсөө буцаан авах цөөн хэдэн боломж бидэнд бий.