fitness
  • 465 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-10

ЦХХХЯ-наас санаачлан зохион байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” баруун бүсийн дөрөв дэх аймагтаа боллоо. “Цахимд хэвшье” уриатайгаар 21 аймагт бүсчилсэн байдлаар эхлүүлсэн энэхүү аян Уюс аймагт болсноор   11 дэх аймагтаа өрнөв.

Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд цахимжилтыг эрчимжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс  говийн бүсээс эхлүүлсэн аян хангайн бүсэд үргэлжилсэн бол өдгөө баруун бүсэд өрнөөд дуусах шатандаа орж байна. Цаашид  зүүн, хойд, төвийн бүсэд өрнөх юм.  “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. Тэрбээр  Улаангом хотод болж буй  өдөрлөгийг Увс аймгийн  Засаг даргын тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ  нээж үг хэлсэн бол  бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар өглөө. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Цахим үндэстэн” болох уриалга хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын яам, холбогдох мэргэжилтнүүдийн  зүгээс мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Ингэснээр  цахимд хэвшихэд тулгарч буй асуудлыг засаж залруулах, улмаар иргэдийн хэрэглээнд хэвшүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгохыг зорьж байгааг албаныхан онцолж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд ЦХХХЯ болон салбар байгууллагуудын төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна  иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 20 гаруй байгууллага төр, хувийн хэвшил, ТББ-ын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаанаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.    

Бусад мэдээ

Даац хэтрэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагууд хамтарна

Даац хэтрэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагууд хамтарна

Хүнд, овор ихтэй ачаа тээвэрлэлт, даац хэтрэлттэй холбоотой асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яам, За

МАН: Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг улс төрийн намуудад хандан уриалж байна

МАН: Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг улс төрийн намуудад хандан уриалж байна

Өвөрхангай аймгийн Сант суманд зургадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гарсан хүн амины хэрэгтэй

Ариунзул С.
Ариунзул С.