fitness
  • 306 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-10

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч нар Монголдоо дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.

Уг мэс засал нь авто ослын дараах атгаалын чөмөгт ясны доод хэсэг бяцарч, үйрмэг мэт болон хугарч, эргэн сэргэшгүй болж дутмагшил үүссэн (10см орчим) ясыг орлуулах, үеийг орлуулсан, нийлмэл тохойн хиймэл үе бүхий имплантыг суурилуулан гарын хөдөлгөөнийг бүрэн сэргээж, амьдралын чанарыг сайжруулах мэс засал эмчилгээ юм. 

Тус мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Гар сарвуун мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид болон их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтсан байна.

Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд мэс засал эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа юм.

Бусад мэдээ

"Корпорэйт зочид буудал-Ресорт нүхт" ХХК-ийг сая төгрөгөөр торгожээ

"Корпорэйт зочид буудал-Ресорт нүхт" ХХК-ийг сая төгрөгөөр торгожээ

Прокурорын байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн

40, 50 мянгатын барилгуудын материалын чанар, бат бөх алдагдсан, стандартад нийцэхгүй болсон

40, 50 мянгатын барилгуудын материалын чанар, бат бөх алдагдсан, стандартад нийцэхгүй болсон

Ц.Даваасүрэн сайд "Газар хөдлөлтэй холбоотойгоор барилгуудыг пасспортжуулах талаар бид өмнө нь мэдээ

Ариунзул С.
Ариунзул С.