fitness
  • 345 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-10

ЗГХЭГ-ын дарга Засгийн газрын өнөөдрийн /2024.04.10/ хуралдааны шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчид түүнээс цаг үеийн зарим асуудлыг тодруулж, хариулт авсан юм. 

Боловсролын зээлийн санд өртэй болон зээлээс хууль  бусаар чөлөөлөгдсөн 1162 хүн байна. үүний дийлэнх нь МАН-ын гишүүд байна. Ийм гишүүдээ танай нам УИХ-д нэр дэвшүүлэх үү? гэсэн сэтгүүлчийн асуултад, 

Д.Амарбаясгалан, Засгийн газраас иргэдийн мэдэх эрхийг хангаж Боловсролын зээлийн сан, яамдын дэргэд байдаг сангуудын мэдээлэл зэрэг далд байсан олон мэдээллийг ил тод болгож байна. Үүнтэй холбоотой хэлэхэд Монгол Улс авлигын индексээр ухарч байна гэх шүүмжлэл нь авлигын хэргүүд ил болж, шүүхээр шийдэгдэж байгаатай холбоотойгоор авлигын хэрэг нэмэгдсэн мэт харагдаж байгаа юм.

Боловсролын зээлийн сангийн зээлийг ганц МАН-ын гишүүд авсан юм биш. Үе үеийн Засгийн газраас бодлого хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг давтан сургалтад хамруулах, магистр, докторын зэрэг хамгаалах сургалтын хөтөлбарийг хэрэгжүүлж байна. 

Үүний хажуугаар төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид, мэдээлэлд ойр хүмүүсийн үр хүүхэд хамаатан садан зээлд хамрагдсан. Засгийн газар өөрөө энэ асуудлыг ил тод зарлаж, зээлийн  шалгуураа шинэчилсэн. Харин зээлээ хууль бусаар хаалгасан, журмын дагуу төрд ажиллаагүй, танил тал эрх мэдэлд ойр байгаа давуу байдлаа ашиглан зээл авсан бол хэрэг үүсгэн, мөрдөн шалгах нь хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн асуудал.

МАН-аас авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, ийм асуудлаар шүүхийн шийтгэл хүлээсэн хүнийг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ зарласан. Энэ бодлого тогтвортой үргэлжилнэ гэв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.