fitness
  • 355 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-10

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний автобусны буудалд байрлах 6 ТҮЦ-ийн үйл ажиллагаанд Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар зөвшөөрөлгүй цэгт хадгалалтын болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалсан, газар эзэмших болон ашиглах хууль ёсны гэрээгүй, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүд илрэв. Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авлаа.

Мөн Баянзүрх дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд дээрх ТҮЦ-ийг нүүлгэх, газар чөлөөлөх талаар албан бичиг хүргүүлэв.

Шалгалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт арга хэмжээний хүрээнд тус яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулав. Хяналт шалгалт үргэлжилж байна.  

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ

ЖАГСААЛТ: Арванхоёрдугаар сарын 29-нөөс 2024 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэл зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

ЖАГСААЛТ: Арванхоёрдугаар сарын 29-нөөс 2024 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэл зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

Арванхоёрдугаар сарын 29-ний Баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр. Тодруулбал Монгол Улс тусгаар

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээ ₮2.6 тэрбум байна

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээ ₮2.6 тэрбум байна

Шилэн ажиллагааны хүрээнд Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн мэдээлэл shilen.gov.mn

Ариунзул С.
Ариунзул С.