Он гарснаас хойш хил давж зугтсан зургаан хүнийг "Шувуу ажиллагааны хүрээнд шилжүүлэн авчээ.
Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 2-нд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулаад хил давж зугтсан, Интерполын хөх булант зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжилж байсан Г-ыг Турк улсаас шилжүүлэн авав. Мөн онц хүнд гэмт хэрэгт холбогдчихоод оргон зайлсан Э гэх эмэгтэйг тус улсад байгааг тогтоон авчраад буй.
Харин өнгөрсөн гуравдугаар сард Б гэх залууг Бүгд найрамдах Турк улсаас шилжүүлэн аваад байна. Тэрбээр 2019 онд Баянзүрх дүүргийн айлын гэрийг гаднаас галдан шатааж, хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт яллагдагчаар татагдаад байхдаа оргосон аж. Түүний дараа бусдыг хүйтэн зэвсгээр айлган сүрдүүлж дээрэмдсэн хэргийн яллагдагч Б гэх залуу Серби улсад орогнож байгааг Интерполын Монголын товчооныхны дэмжлэгээр олж тогтоон гуравдугаар сарын 27-нд шилжүүлэн авсан.
Тэрбээр 2019 онд Баянзүрх дүүргийн айлын гэрийг гаднаас галдан шатааж, хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт яллагдагчаар татагдаад байхдаа оргосон аж.
Энэ сар гарсаар хоёр ч яллагдагчийг цагдаагийнхан шилжүүлэн авчээ. 2017 онд бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Ц.Ц-ыг Интерполын улаан булант зараар эрэн сурвалжилсны дүнд байгаа газрыг нь олж тогтоон, Шведийн Хаант Улсын цагдаагийн байгууллагатай хамтран Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 2-нд хүлээн авав. Хамгийн сүүлд их хэмжээний мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгуулж байхдаа оргон хил давж зугтсан Б-ийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад орогнож буйг тогтоон, албадан авчирчээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” эхэлснээс хойш цагдаагийн байгууллагаас олон улсад эрэн сурвалжилж байсан 60 хүнийг хайх ажиллагааг зогсоожээ. Тэдгээрийн долоо нь Интерполын улаан, үлдсэн 53 нь хөх булант зараар эрэн сурвалжлагдаж байсан аж. Үүнээс 16 яллагдагчийг хууль сахиулах байгууллагынхан өнгөрсөн онд гадаадаас авчирсан бол, бичиг баримтыг нь хүчингүй болгосноор 14 хүн өөрсдөө хэрэгт шалгуулахаар иржээ. Мөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу 30 хүнийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байна.
Эх сурвалж: ЦЕГ