fitness
  • 1466 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-10

Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хэнтийн Батноров, Дорнодын Матад суманд өчигдөр (2024.04.09) хээрийн түймэр гарлаа.

Тухайлбал, Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Өлзийт” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын албанд тухайн өдрийн 18:55 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Матад суманд байрлаж байгаа Онцгой байдлын газрын алба хаагчид, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд 21:20 цагт түймрийг бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 700 га талбай өртөж шатжээ.

Хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:

  • Асаасан гал, чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах,
  • Ил задгай гал түлэхгүй, татсан тамхины иш, чүдэнзийг ил хаяхгүй байх,
  • Үнс нурмаа ухсан нүх, тагтай битүү саванд хийж занших,
  • Хавар, намрын улиралд өвс ихтэй газраар автомашин, мотоцикл зорчихгүй байхыг хичээх,
  • Түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн Засаг захиргаанд яаралтай мэдээлэх шаардлагатай.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.