fitness
  • 307 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-11

Боловсролын салбарт 14272 багш, ажилтан бий. Энэ онд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтны мөнгөн тэтгэмжид улсаас 105.4 тэрбум төгрөг олгохоор төсөвлөжээ.

Мөнгөн тэтгэмж авах шалгуур, тасралтгүй ажилласан хугацааг тогтоохдоо хүүхдээ асрах чөлөөний 36 хүртэлх сарын хугацааг оруулахгүй байхаар анхны журмын төслийг өөрчлөн Засгийн газраар батлуулсан байна.

Гэтэл энэхүү журмын 2.5 дахь хэсгийг дахин эргэн харах, нийт албан хаагчдын 90 гаруй хувийг эмэгтэй ажиллагсад эзэлдэг салбарын онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэх, ялгавартай байдал үүсгэхгүй байх талаар санал, гомдлыг багш нарын мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл болон орон нутгийн албан хаагчдаас удаа дараа салбарын яаманд ирүүлжээ.

Иймд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш нар, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохгүй гэсэн заалтыг өөрчилжээ.

Тодруулбал, энэ заалт нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэн “журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын өөрчлөлтийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.2.9 дэх хэсэгтэй ижил 12 сар хүртэлх хүүхэд асрах чөлөөний хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд тооцуулахаар өөрчлөн найруулжээ. Өөрчлөн найруулсан журамтай ЭНД-ээс танилцах боломжтой.

Улмаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Журам батлах тухай” Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл, танилцуулгыг бүх яамдад хүргүүлэв.

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ

Засгийн газар уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic чиглэлээр Huawei-тэй хамтарна

Засгийн газар уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic чиглэлээр Huawei-тэй хамтарна

“Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрч

Эрчим хүчний оргил ачаалал өчигдөр 1369 МВт болж, өсжээ

Эрчим хүчний оргил ачаалал өчигдөр 1369 МВт болж, өсжээ

Эрчим хүчний системийн оргил ачаалал өчигдөр /2023.01.29/ 19.00 цагт 1369 МВт хүрч өнгөрсөн оны мөн

Ариунзул С.
Ариунзул С.