Шинжээч:
-Эмийн сангийн тоо өссөн. Тоо өсөхөд тусгай зөвшөөрөл өгөхөд 5000 хүн тутамд 1 эмийн сан гэсэн зохицуулалт байсныг цуцалсан нь нөлөөлсөн байх боломжтой. Энэ зохицуулалтыг 2015 оны Стандартын хуульд заасан байсныг өөрчилсөн. Мөн эмийн сангийн тусгай зөвшөөрлүүдийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газруудаас өгч байгаа нь тоо өсөхөд нөлөөлсөн байж болзошгүй.
УИХ-ын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг энэ сарын 15-17-ны өдөр зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Ц.Туваан, нар багтжээ.
Тус Түр хороо эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шинжлэн судалж, давхардсан тоогоор нийт 1164 төрийн байгууллага, албан тушаалтнаас 6183 нотлох баримтын хүрээнд 153 мянга 200 хуудас бүхий цаасан нотлох баримт, 19 мянга орчим квт/ цахим бүхий 84692 нотлох баримтыг гаргуулан авсан байна. Энэ хүрээнд эм, үнэ, чанарын асуудлаар төрийн худалдан авалт, эм зүйн салбарт шийдвэр гаргах түвшинд албан тушаалтны харилцан хамаарал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эмийн үнэ болон чанарын асуудлаар нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, дүн шинжилгээ хийлгэжээ.
Нотлох баримт цуглуулах хүрээнд 150 орчим хүнтэй уулзаж, ярилцлага хийсэн. Говь-Алтай аймгийн эмийн сан, Эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн байгууллагын эм, эм хадгалж буй агуулахын нөхцөл байдал, Дорноговь аймгийн Замын-Үүдийн болон Сэлэнгэ аймгийн Гаалийн газар, Алтанбулаг боомтын үйл ажиллагаа, эм, хэрэгслийн талаар хилийн болон гаалийн хяналтын ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна.
Хянан шалгах Түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн emiinsonsgol.mn, D-parliament.mn, emiinturhoroo@parliament.mn болон утсаар иргэдээс эмийн үнэ, чанартай холбоотой мэдээллийг хүлээн авсан байна.