Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний өнгөрсөн долоо хоногийн үнийн мэдээллийг хүргэж байна.
Махны дундаж үнэ
2024 оны 04 дүгээр сарын II долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 19881 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 18036 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 0.6 хувиар өссөн байна. Энэ долоо хоногт үхрийн ястай мах ”Хар хорин” захад хамгийн хямд буюу 14500 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 26500 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.9 хувиар, хонины цул махны үнэ 1.8 хувиар тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хар хорин” Худалдааны төвд хамгийн хямд буюу 12500 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 18500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ 2520-2720 төгрөг, 1-р зэргийн гурил 1950-2300 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2360-2530 төгрөгийн үнэтэй байна. “Е-Mart” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 2360 төгрөгөөр, харин “Cансар” супермаркет, “Оргил” супермаркетад 2530 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
Энэ долоо хоногт
Эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар